Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-16 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр -40...-47 градус хүйтэн хоноло

2021 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 06-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Булган, Сүхбаатарын ихэнх нутаг, Хэнтийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим газраар цас орсноос хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 1.1 мм, Өвөрхангайн Хархорин, Сүхбаатарын Халзан, Сүхбаатар, Асгатд 0.9-1.0 мм, Хэнтийн Оргилд 0.8 мм, бусад хэсгээр 0.0-0.7 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь, Дорноговийн хойд, Архангай, Дорнодын өмнөд хэсэг,  Баян-Өлгий, Ховдын зарим газраар 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь  Сүхбаатарын Эрдэнэцагаанд 15 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сүхбаатарын Асгатд 14 см, Баянхонгорын Байдраг, Сэлэнгийн Бугант, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатард 13 см, Увсын Давст, Архангайн Түвшрүүлэх, Булганы Гурванбулагт 12 см, Сүхбаатарын Халзан, Дарьгангад 11 см, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Хэнтийн Өлзийт, Батноров, Оргил, Баян-Овоо, Сүхбаатарын Наранд 10 см, бусад хэсгээр 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Температур их:  Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгаар 1-9 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-8 градусаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндий орчмоор -30...-39 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-17 градус, бусад нутгаар -19...-24 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-16 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр -40...-47 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар -34...-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-28 градус, бусад нутгаар -29...-34 градус хоносон байна. 

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 3-8 метр,  бусад нутгаар секундэд 8-13 метр, говь, талын зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи хойноос секундэд 3-8 метр, зарим үед секундэд 12 метр хүрч ширүүссэн байна. Өчигдөр өдөр -25 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -41 градус, бусад хэсгээр -34 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/18

20 цаг

-14 6
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/18

-10 14
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store